БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр томилохыг эсэргүүцэж "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл хийв.
Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:
-Шүүх засаглал болохгүй байна. Энэ нь хуульдаа байна уу, хувь хүндээ байна уу гэдгийг бодох хэрэгтэй. ШЕЗ-өөс шүүгчдийн талаар иргэдээс санал авч эхэлсэнд талархалтай байна. Миний бие БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахын талаар өнөөдөр мэдээлэл өгөхийг хүссэн юм. Шүүгчдийг сонгохдоо бүх талыг нь сайн анхаарч сонгодог баймаар байна.
Энэ Н.Очбадрах миний хэрэг дээр прокуророор ажиллаж байсан юм. Энэ хүн Эрүүгийн хэргийн ноцтой алдаа гаргаж байсан гэдэг саналаа ШЕЗ-д өгнө. Харилцан ярьж, асуулт асуумаар байгаа юм. Энэ саналаа ч мөн хүргүүлэх юм.
"Иргэдийн шударга шүүх" ТББ-аас өнгөрсөн хугацаанд 250 удаагийн хэвлэлийн хурлаар 2000 гаруй шүүгч, цагдаа, прокурортой холбоотой баримтуудыг гаргаж байсан. Гэсэн ч эдгээр хэргүүд огт шийдэгдэхгүй байна. Шүүгч шударгаар ажлаа хийхгүй байгаа учраас иргэн бүр шүүгч болчихоод байна.
Авлигын шүүх байгуулна гэдэг зүйл яриад байх юм. 1930-аад оны бүрэн эрх онцгой комисс нэрээр дөрвөн хүн гарын үсэг зураад хүнийг цаазалж байсан. Тийм хэлбэр рүү буцаж орох гээд байна. Түүнчлэн тийм шүүх байгуулах орон тоо, хүн хүч байгаа юу? Авлига хээл хахуулийг бүгд жигшиж байна. Одоо зоригтойгоор шүүх засаглалыг цэвэрлэх цаг ирчихээд байна.
Шүүгчээр томилогдсон болон томилогдох гэж байгаа шүүгчийн талаарх ШЕЗ-өөс авч байгаа саналд ач холбогдол өгч, тухайн хүмүүсийн материалтай танилцаж , үнэхээр болохгүй хүн шүүгч болох гэж байгаа бол өөрсдийн саналаа өгөөч ээ гэж хэлмээр байна. Шүүгчийн ажил хүнд хэцүү, гэхдээ шударга хүн энэ ажлыг хийх ёстой. Шагналд дуртай, гавьяанд дуртай шүүгч байж болохгүй гэв.
Эргэн сануулахад 2022 оны 9-р сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрvvгийн хэргийн анхан шатны шvvхэд шvvхээс Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга шүүх хэрэгтэй байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)