Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч, сураггүй болсон малчны цогцсыг олжээ.
Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Хана” гэдэг газар энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл 11-р сарын 25-ны өдрийн 13:40 цагт ОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11-р сарын 26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.