СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-26

"Нүүрсний хулгай"-г шинжлэн судлах сонсголд оролцох гэрчийн нэрс маргааш тодорно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Нүүрсний хулгай"-г шинжлэн судлах сонсголд оролцох гэрч, холбогдогчдын нэрс маргааш тодорно.

Энэ талаар тус хороог ахалж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа мэдэгджээ.

-УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маргааш буюу Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.