Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс прокурорын байгууллагад гомдол гаргажээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн шүүхийн хэлэлцсэн найман ишиг хулгайлсан гэх хэргийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг сурвалжилж, мөн иргэдийн индэр ажиллуулсан нь шүүхийн нэр хүндэд халдаж, нөлөөлсөн гэж буруутгажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд хоёр хоногийн өмнө сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрчээр тогтоосон байна. Гэвч өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагаас Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татахаа мэдэгдэж, дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас ирүүлсэн байна. Дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудаст "Яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дуудаж байгаа тул 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт хүрэлцэн ирэхийг мэдэгдэе" гэжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ асуудалд “Долоон үндэслэлээр шүүхийн нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж гомдол гаргажээ. Гэрч байсан хүнийг ямар ч мэдүүлэг аваагүй мөртлөө шууд яллагдагчаар татаж болдог юм уу. Би ажлаа л хийсэн. Гэмт хэрэг хийгээгүй. Найман ишиг хулгайлсан гэх хэргийн асуудлыг хөндөж сурвалжилсны төлөө шүүхийн нэр хүндэд халдсан гэж буруутгаж байна. Найман ишиг байтугай, хэдэн тэрбумаар нь хулгайлсан хүмүүст шүүх байгууллага хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу вэ ? 8 ишиг хулгайлсан гэж гүжирдээд хорих ял оноосон нөхдүүд хариуцлага хүлээх ёстой бус уу ? Тэр битгий хэл хүн алсан этгээдүүд " чамд 1 хавтаст хэрэг ирсэн гэсэн харж үзээрэй , зөөлөн хандаарай " гэж шинжээч эмчтэй яриад байна " гэхэд " хэрэгт холбогдсон танай байгууллагын хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгоно " гэж мөрдөн байцаагч , прокурорууд үгсэн хувалдаж шүүх рүү явуулахгүй ял завшуулдаг юм билээ. ШЕЗ гэж Лүндэндоржийн өрөөсөн дугуйнууд .