Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн гэр хорооллын айлуудад 80 мянган зуух тараах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Утааны асуудлыг шийдэх цогц шийдэл нь зуух тараах явдал биш. 600 гаруй тэрбум төгрөгийг утааны асуудлыг шийдвэрлэх гэж авсан гэдгийг би анх ил гаргаж ирж байсан. Үүний үр дүнд түүхий нүүрсний асуудалд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх анхаарч, холбогдох хүмүүст нь арга хэмжээ шуурхай авч, үнэхээр утаа 50 хувиар буурсан. Гэтэл энэ хатуу хяналт нь буураад дахин утааны асуудал үүссэн.
Дэд төвүүдийг бий болгосноор гэр хорооллыг орон сууцжуулж байж, утаа буурч асуудал цогцоороо шийдэгдэнэ. Энэ асуудал ингээд орж эхлээд явж байна. Мэдээж шууд олон орон сууц хэдхэн сарын дотор бариад, утаанаасаа бүрэн ангижирч чадахгүй учраас хотын удирдлагууд эхний ээлжинд зуух шинэчилье гэдэг зүйл ярьж байх шиг байна.
Ипотекийн зээлд хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Сү.Батболдын Засгийн газрын үед ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 100 мянган айл ипотекийн зээл хамрагдаад байна. Цар тахлын үед үнэхээр энэ зээл зогсонги байдалд орсон. Гэхдээ эргээд энэ зээл олгогдож эхэлсэн. Одоо 600 тэрбум төгрөгийг ипотекийн зээл рүү гаргах боломжтой гэж төв банкны ерөнхийлөгч хэлсэн. Энэ мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай л гэж хардаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.