СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-24

Эцэг эхчүүд: Устгалд оруулах ёстой тариагаа нярай хүүхдүүдэд тарьсан байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д оройн ээлжийн сувилагч 0-2 насны 17 хүүхдэд буруу тариа тарьсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Энэ талаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрийнхэн дараах мэдээллийг өгчээ.

-Өчигдөр 10 цаг 30 минутад тариагаа хийлгэсэн хүүхэд уйлаад бөөлжиж эхэлсэн. Тухайн үед нь эмчилгээ хийсэн. Одоо байнгын унтаа байдалтай байна. Хоёр тасгийн хүүхдүүдэд тариа тарьж яваад эхнээсээ хүүхдүүдийн бие эвгүй болж эхлэхэд тариагаа зогсоосон гэсэн.

-Манай хүүхэд ой нэг сартай. 17 хүүхдэд тариа тарьж дуусахад эхний хүүхэд таталт өгөөд эхэлсэн. Эмч нар бүх арга хэмжээгээ авч байна гэж хэлсэн. Одоо хүүхдүүд унтаж байна. 2021 онд үйлдвэрлэсэн тарианы хугацаа 2024 оны хоёрдугаар сард дуусах байсан. . Эмнэлгийн зүгээс манай хоёр сувилагчийн буруу гэж хэлсэн гэв. 

Цагдаагийн байгууллагаас тус эмнэлэгт шалгалт хийж байгаа бөгөөд эмнэлгийн удирдлагын зүгээс дараах тайлбарыг өгөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уул үүл
1 жилийн өмнө
66.181.161.65

Хугацаа бол хугацаа. Худлаа ярих шаардлагагүй шүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.65

Арай ч дээ юу гэсэн үг вэ Бяцхан үрсдээ хайхрамжгүй ханддаг ямар ёс зүйтэй тангараг өргөсөн эмнэлэгийн ажилтангууд вэ

Зочин
1 жилийн өмнө
103.126.107.50

эмнэлэг цаанаасаа тавьж өгөөгүй бол сувилагч хийхгүй шүү дээ.Удирдлагын буруу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.