УИХ-ын гишүүн Н.Ганибал өвөлжилт хүндэрч малчид хэцүү нөхцөл байдалд орсныг дурдаад дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан хамгийн чухал асуудал бол өвөлжилт. Хоёр хоногийн өмнө болсон цасан шуурганы улмаас олон хүн төөрч, эрж хайх асуудал үүссэн. Тиймээс эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх асуудал үүсэж байна. Малчид яагаад төөрсөн бэ гэдгийг бид бодох ёстой. Малчид шатахуунгүй байгаа учраас өвөлжөөндөө өвс тэжээлээ буулгаж чадахгүй байгаа. Тийм учраас малынхаа араас явган явж төөрч байна. Хэрэглээний хамгийн чухал хэрэгсэл болох портер, бонго нь түлшгүй байна. Үүнээс болоод малчид өвөлжөөндөө ч нүүж чадахгүй байна. Шатахууныг малчдад ойртуулж өгмөөр байна. Тиймээс УИХ-ын тогтоол гаргадаг ч юм уу, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Малчид малдаа явж байгаад төөрч, осгосон тохиолдолд амийг нь төрөөс нэхнэ шүү.
Дараагийн асуудал малчид их хэмжээгээр малаа нядалж байна. Малын махаа яаж борлуулах талаар бүгд толгойгоо гашилгаж байна. Засгийн газар махны экспортод анхаарч, эргэлтийн богино хугацаатай зээлийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Ямар нэг хүнд сурталгүйгээр мах экспортлох боломжийг олгох зайлшгүй шаардлагатай. Хөдөө аж ахуйн яам энэ тал дээр бодит ажил хийхгүй байна.
Энэ өвөл их онцлог жил болж байна. Гэнэт хүйтэрч бас дулаарч байгаагаас бэлчээр их хэмжээгээр дарагдаж байгаа. Түүнчлэн малчдадаа байнгын дулаан хувцастай малаа маллахыг уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өвлийн хүйтэнд сандал шорттой л малдаа явав гэж энэ Ганибал нөхөрөөр ямар хувцастай малдаа явахаа заалгав л гэж хуцах юмаа олж ядах юм ер нь машин техникээр биш морь тэмээгээ л унаж эдлэж байсан бол энэ олон хүн эрсэдэхгүй л байсан даа малын нөмөр машин техникээс хавь илүү дээ
Сонгууль дөхөж ээ хулгайч нар хуцаад эхэллээ
Малчдад хайртай юм шиг яриад цаагуураа Малчдыг залхуу хойрго арчаагүй л гэж доромжлоод бна даа