СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.11.24/ нгийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Багануурт -33...-35 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна. Тэрэлжид шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлбэ, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -12...-17 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

11 дүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдпын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.