СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-23

Эдийн засагч Д.Ангар: Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах арга нь импортын татвараа нэмэх

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үндэсний үйлдвэрлэгч "Майнд Тэч" ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, баялаг бүтээгчидтэй дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд санал солилцжээ. Энэ үеэр Эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр, Аливаа улс орны эдийн засгийн суурь нь дотоодын үйлдвэрлэл байдаг. Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жилийн төрийн бодлогод үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл орхигдож, худалдааны, импортын эдийн засагтай явж ирсэн. Бидний хэрэглэж буй ихэнх зүйлс гадны улс орноос импортоор орж ирдэг байсан.

Гэхдээ сүүлийн үед төрийн бодлого өөрчлөгдөж буй нь сайшаалтай. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй түгээмэл асуудал бол импортын татвар. Дотоодын үйлдвэрүүд хөгжиж эхэлж байна. Зарим нь байгуулагдаад 1-2 жил болж байна. Зарим нь 5-10 жилийн түүхтэй. Гэтэл өрсөлдөж буй компани нь 70 жилийн түүхтэй германы, 50-60 жилийн түүхтэй япон, солонгосын компани байх жишээтэй. Энэ өрсөлдөөнд хэн ялах нь тодорхой. Тиймээс аж ахуйн нэгжүүд дотоодын үйлдвэрлэлээ импортоос хамгаалж өгөөч гэж хүсч буй юм. Үүний тулд импортын татвараа нэмэх нь зүйтэй юм. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.