СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төсвийн тодотголоор он дамжин санхүүжих сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчидтэй уулзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав.

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Нийслэлийн үнэт цаас гаргах ажил хойшилсон тул уг эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон юм. Иймд билээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "НИТХ-аар нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталсан. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний энэ оны гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгох, ирэх жилийн санхүүжилттэй холбоотой зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй уялдуулан ажлаа эрчимжүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсон, уялдаа холбоотой, шуурхай ажиллахаар уг уулзалтыг зохион байгуулж байна. Тус төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр түгжрэл, төвлөрлийг задлах, хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулан, хөгжих эрхийг хангахад чухал үүрэгтэй юм. Эдгээр ажил нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч хөгжих эрхтэй холбоотой тул хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Мөн хариуцлагыг сайжруулж, гэрээний хэрэгжилтэд ил тод хяналт тавина. Хугацаа алдаж, шалтаг тоочдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дунд шатанд гарч болзошгүй ашиг сонирхол, авлигын шинжтэй асуудлыг нийслэлийн удирдлагуудад дор бүр нь мэдэгдэх хэрэгтэй" гэв.

. Харин төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургуульд 384 мянган хүүхэд сурч буй. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 90.2 хувьтай бөгөөд бүлэг дүүргэлт дунджаар 35, хотын төвийн сургуулийн анги дүүргэлт 50-аас дээш суудалтай байна.

. Тодруулбал, гурван сургууль, долоон цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, найман цомцог гэр байгуулж, дөрвөн цэцэрлэгийн барилга худалдан авах бөгөөд цахилгаан эх үүсвэрийн хоёр ажил гүйцэтгэнэ.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг тодруулж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхээ илэрхийлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.