СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-23

Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 8 иргэнийг 11:00 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт 8 иргэнийг 11:00 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд олжээ.

Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.126.88.159

Анхааруулсаар байгаад байхад....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.