СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гаалийн байцаагч нар албан тушаалаа урвуулсан хэргийг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүн, Х.Жанаргүл нарыг албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ.

Тэд 2022 оны аравдугаар сард ОХУ-аас “Цагааннуур” боомтоор орж ирсэн тээврийн хэрэгслийг шалгалгүй нэвтрүүлж, шалгасан мэтээр бүртгэл хөтөлсөн хэрэгт холбогдсон аж. Уг тээврийн хэрэгсэлд олон тонн хивэг ачсан байсан бөгөөд Х.Жанаргүлийн садан төрлийн хүний эзэмшлийнх байсан гэнэ. Уг нь тээврийн хэрэгсэлд өөр байцаагч хяналт шалгалт хийх ёстой атал түүнийг эзгүй байсан мэтээр баримт бүрдүүлж, холбогдох программдаа шивсэн нь шалгалтаар тодорхой болжээ.

Үүнээс өмнө “Чингис хаан” нисэх буудлын гаалийн газрын байцаагч О.Бат-Орших, Н.Батзориг нар 2022 оны наймдугаар сард Истанбулаас Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Б.Чимгээ, Б.Тунгалагтамир нарын авчирсан 239 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх есөн нэр төрлийн үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй хилээр нэвтрүүлэхэд давуу байдал олгосон гэх хэргийг шалгаж дуусан прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.