Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг агаарын бохирдол, төсөвтэй холбоотой асуудлаар үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Би хоёр асуудал ярина. Утааны асуудал удахгүй гамшгийн хэмжээндээ очно. Төсөв батлаад мартаж болохгүй. Маргааш О.Цогтгэрэл гишүүний асуултад 14.00 цагаас утааны талаар ярилцана гэж ойлгосон. УИХ-ын гишүүн идэвхтэй оролцоорой. Би 18 асуулттай асуулга бэлдсэн. Энэ өвөл утааны асуудлыг шийдэхийн тулд яг ямар арга хэмжээ авч байгаа юм. Ямар түлш түлэх юм. Оньсого иргэдээр таалгаж байна.
Хагас коксжсон нүүрс дээр нэг юм хэлье. 2008 онд хагас коксоор утааг шийднэ гэдэг шийдлийг Сү.Батболдын Засгийн газар гаргасан. Зөв шийдэл гаргасан ч түүнийг нь дампууруулах ажилд Ч.Хүрэлбаатар оролцсон. Одоо 17 тэрбум төгрөг ч байхгүй, хагас коксны үйлдвэр ч байхгүй. Туршилт хийнэ гэж ярихаа боль. Ядаж утаагаа хоёр дахин бууруулмаар байна. Ингэхийн тулд хагас кокс нүүрс хэрэглэхээс өөр аргагүй.
Хоёрдугаарт төсөв дээр үг хэлье. Төсөв муу төсөв болсон. Би хэлээд байгаа юм биш, мэргэжилтнүүд хэлээд байгаа юм. Монгол Улс дэлхийн 137 орноос 124 дугаарт явж байна. Дэлхий нийтээс ич. МАН-ын гишүүд хамгийн муу төсөв баталчхаад хуулийг гууль болгож, завхрал хийж байна.
Монгол ардын нам Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан гэдэг хоёр худалчтай болсон байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.