СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэм транс”-ын Я.Эрдэнэбилэг нэг жилд дөрвөн тэрбумын ашигтай ажиллажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобуснуудтай холбоотой хэргүүдийг АТГ, ЭЦА-нд шалгаж буй билээ. Энэ хүрээнд “Эрдэм транс” ХХК-ийн ерөнхий захирал Ямааранзын Эрдэнэбилэгийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж эхэлснээ зарлалаа.

Түүний үүсгэн байгуулсан компанийнхан БНСУ-аас “Хьюндай” загварын автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ Монголд ашиглах насжилтыг нь уртасгаж нэмэгдүүлэхийн тулд автобуснуудын арлын дугаар, оныг нь засаж хуурамч баримт бүрдүүлэн АТҮТ болон нийслэлийн Нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн гэдэг. Улмаар тухайн автобуснуудынхаа татаасанд улс, нийслэлийн төсвөөс их хэмжээний санхүүжилт авдаг байсан хэрэгт Я.Эрдэнэбилэгийг холбогдуулан өнгөрсөн есдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 17.3-т заасан эд хөрөнгө залилан мэхэлж авсан, 18.6-гийн мөнгө угаасан, 23.2-ын хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр хэрэг нээгээд байгаа бөгөөд гүйцэтгэх захирал Д.Хатанбаатарыг нь яллагдагчаар татан хамтатган шалгаж буй.


Бидний авсан мэдээллээр “Эрдэм транс” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй 224 автобуснаас 135-ынх нь арлын дугаар, оныг нь өөрчилсөн нь батлагдсан гэнэ. Тухайлбал, арлын дугаарыг нь арилгасан, өөрчилсөн, тоо, цифр нь зөрсөн, гэрчилгээ байхгүй гэх мэт үйлдлүүд тодорхой болсон аж. Тус компани хуучин автобусны оныг “залуужуулж” үйлчилгээнд явуулснаараа өнгөрсөн онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэх мэдээлэл ч бий.

Я.Эрдэнэбилэгийн тухайд өнгөрсөн есдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн байранд нэгжлэг хийх үеэр 99112.... дугаарын утсаа салгаж алга болсон бөгөөд түүнээс хойш цагдаагийнхан хаана байгааг нь тогтоохоор мөрдөн шалгаж буй. Тиймээс Я.Эрдэнэбилэгийг орон даяар эрэн сурвалжилж, түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 86225533, 91863399 дугаарын утсаар хүлээн авч, мэдээллийн нууцлалыг чанд хадгалахаа илэрхийлсэн байна.

Тэрбээр өмнө нь автобусны явж буй мартшрутыг тодорхойлогч GPS гэж хэлж болох “МТ-150” төхөөрөмжийг суудлын автомашинд олноор нь ачиж яваад гүйцэтгэлийн мөнгө завшсан хэрэгт холбогдон шалгуулах үедээ хилээр гарч, БНСУ-д орогнож байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсны дараа эх орондоо ирж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үочин
1 жилийн өмнө
66.181.184.25

Он луйвардаж. Наад хүн компани автобусаа тоо ёсоор нь явуулж иргэдэд үйлчилсэн үү. Үйлчилсэн бол сүржигнээд хэрэггүй Тэгсгээд орхих хэрэгтэй. Аан шугаманд луйвардаж бүртгүүлсэн автобусаа явуулаагүй хий мөнгө идсэн бол зохих ялаар шийтгэх шаардлагатай. Төрийн тэрбумтангуудын луйьрын дэргэд ч жижигхэн луйвар л даа

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.61

Сүхбаатар,Сумьяабазар хоёр хүүрээ шалгаач Эрдэнэбилэг он засаад автобусаа шугманд явуулсан харин энэ хоёр сүг чинь хэдэн тэр бумаар нь цавчаа хийсэн

Ард
1 жилийн өмнө
66.181.190.229

Олон хавар нэгэндээ , Амташсан хэрээ 13дахина гэгч болждээ Ийм этгээдүүд улам л олшроод байсан Энэ засгийн үед л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэн давхилдаж Зарим Улсын хил даван зулардаг болж муу зан сураад байгаа бололтой Гэхдээ ...баригдана даа баригдана ... Кино гардаг байсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.