УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өвөлжилтийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ яаралтай авахыг уриалав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон учраас УИХ, Засгийн газар хамтраад арга хэмжээ авах нь зүйтэй байна. Өнгөрсөн хойно нь хашхираад нэмэргүй. Малчид малаа олон тоогоор нядалж байна. Гэсэн ч арьс шир нь үнэгүйдэж, махны үнэ унасан, дайвар бүтээгдэхүүнийг нь худалдаж авах газаргүй болсон. Орлогын нөхцөл ихээхэн хүндэрсэн. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын талаарх мэдээллийг Шадар сайд Засгийн газарт ирэх долоо хоногт оруулж ирэх байх.
Үүнээс өмнө урьдчилаад УИХ-ын зүгээс ч тодорхой чиглэлийг Засгийн газарт өгчихмөөр байна. Болж өгвөл маргаашийн УИХ-аар хэлэлцээд малын хөлийн татварын хөнгөлөлт байх уу, мах, арьс ширийг нь яах вэ гэдэг дээр чиглэл яаралтай гаргамаар байна. УИХ-тай холбоотой татвар, хураамжтай холбоотой асуудлаа хэлэлцмээр байна. Энэ өвлийг даван туулахад нь тодорхой арга хэмжээ авч өгч байж, эргээд зургаан сард иргэдтэйгээ уулзах нүүртэй болно шүү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.