Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамжинд иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн С/38 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.