СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулах 55 тэрбум төгрөгийн зээлийг дараах нөхцлөөр олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгох шийдвэр гарсан.

Тус хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр шийдвэрлэх ба банкны зээлийн нийт хүүгийн 7%-ийг Засгийн газар хоёр жилийн хугацаанд төлөхөөр заасан байгаа.

Тус хөнгөлөлттөй зээлэнд хамрагдахыг хүссэн Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламжийг барих өргөтгөх, засварлах, нийтийн ариун цэврийн байгууламж барих, жуулчны бааз, амралт сувиллын дэд бүтцийг сайжруулах, тоног төхөөрөмж шинээр худалдан авах шаардлагатай байгаа гишүүд хүсэлтээ ирүүлж болно. 

Хүсэлт ирүүлэхдээ: 

Байгууллага нэр
Зээл хариуцсан ажилтан
Холбоо барих утасны дугаар
Ажлын алба хүсэлтийг Хаан банкруу илгээж Хаан банкнаас утсаар холбогдож тус зээлтэй холбоо зөвлөмж мэдээлэл өгч уулзалт товлох боломжтой.

Бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг байгууллага, хувь хүн авахыг хүсвэл мэйл хаяг: odonchimeg.tse@khanbank.com, 9901-1726, 9903-6452, 7515-3333 /1234/ утсаар тус тус холбогдоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.