СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шаардлага тавьсан иргэнд салаавч өгсөн иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин хэл амаар гутаан доромжилж танхайрсан гэх үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Хэрхэн шийдвэрлэснийг хууль журмын хүрээнд эргэн мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.61

Торгууль нь сая харчихсан байнга дүрэм зөрчиж явдаг лагаа байна

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.175

Зөв, ийм салаавчуудийг сайн торгож бай

Зочин
1 жилийн өмнө
202.9.41.25

Заа 20 мянга юү вэ. Тэтгэврийн хөгшин ч тоохгүй төлчихнө. Тэгээд энэ танхайрал цааш үргэлжилнэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.