СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.11.23/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30...-35 градус, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, Дорнодын тал нутгаар -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

11 дүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд говь, тал, хээрийн  нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25..-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.55.188.34

ок

Эрдэнэ шиш .очир
5 сарын өмнө
66.181.161.88

Цаг.агаар

Эрдэнэ очир
5 сарын өмнө
66.181.161.88

Цаг.агаар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.