СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: 46 иргэнийг эрэн хайх ажиллагааг явагдаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал, Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт найман дуудлагаар арван хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна.

Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.