СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-22

Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Төв аймгийн Батсүмбэр сум нь хөдөө аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, төмөр зам, авто зам зэрэг нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хувьд стратегийн ач холбогдолтой байршлын бүс нутаг юм.

Үүнийгээ дагаад гамшиг, ослын тоо давтамж сүүлийн жилүүдэ нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газрын тогтоолоор тус суманд Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлжээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, хэлсэн үгэндээ “Хүн амын нягтрал, бүс нутгийн онцлог, аюулт үзэгдэл, ослын гаралтын тоо зэргийг харгалзан үзэж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор сум, орон нутагт анги, салбар, нэгжүүдийг байгуулдаг. Батсүмбэр сум болоод хөрш, зэгэлдээ сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэйгээр тус суманд Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги үүд хаалгаа нээж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.