Өнөөдөр АН-ын Үндэсний Бодлогын хороо хуралдаж байна. Хуралд 21 аймаг, нийслэл дүүргээс сонгогдсон ҮБХ-ны 419 гишүүн оролцож байна. ҮБХ-ны хуралдаанаар намын дүрмийн шинэчлэлээс эхлээд, намын дэд даргын асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл дөнгөж сая АН-ын дэд даргаар УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг сонгожээ. Тэрээр ойрын жилүүдэд ямар нам болоод улс төрд албан тушаал хашаагүй байсан билээ.