УИХ-ын байнгын хороодын даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, дараагийн дарга нарыг нэр дэвшүүлж, тодруулах үйл явц үргэлжилж байна.
Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг нарыг улираан сонгосон юм. МАН-ын бүлгээс Байнгын хорооны дарга нарын ихэнхийг нь улираах шийдвэрийг гаргасан.
Харин Үйлдвэржилтийн байнгын хорооны даргын асуудлыг өнөөдөр тус Байнгын хороогоор хэлэлцэж, даргаа шинээр сонгосон байна. Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшинг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг тус Байнгын хорооны даргаар сонгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.