СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: "Old construction” компани орон сууц захиалсан иргэдийн байрыг бусдад худалдаалж, иргэд амьдрах газаргүй хохирч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууц барьсан "Old construction” компани орон сууц захиалсан иргэдийн байрыг бусдад худалдаалж, иргэд амьдрах газаргүй хохирч байгаа асуудлын талаар газран эзэн, иргэн О.Одсүрэн болон захиалагчид мэдээлэл өглөө. Гэрээ ёсоор 3,6,9 дүгээр давхрыг авахаар гэрээлсэн ч тус барилгын компани бусдад давхар худалдчихсан байгаа аж. 

Газран эзэн, иргэн О.Одсүрэн: 

-Манай талаас газраа гаргаад, "Old construction” компанийн гүйцэтгэх захирал н.Баярсайхан гэдэг хүнтэй гэрээ байгуулж, 3 ба 6,9 дүгээр давхруудыг бүхэлд нь авахаар тохирсон. Барилга дууссан ч бидэнд "Улсын комисс хүлээн аваагүй байна" гээд байсан боловч орой үдэш ирэхээр айлууд орчихсон байдалтай байсан. Ингээд нягталж үзэхэд гэрээ ёсоор бидэнд өгөх ёстой байсан давхруудын орон сууцыг бусдад худалдчихсан байна. Гэтэл бид бас өөр иргэдэд худалдчихсан байгаа. Ингээд жинхэнэ эзэд нь байрандаа орж чадахгүй, түрээсийн байранд амьдарч давхар хохирч байна. 

Энэ асуудлаар цагдаад хандахаар "Манай шийдэх асуудал биш, шүүхээр яв" гэдэг. Шүүхээр явсаар гурав дахь жилтэйгээ золгож байна. Барилгын компани хожиж, газрын эзэд хохирч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.