СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-21

🔴LIVE: Ш.Уранчимэг: Нөхөр минь толгойдоо буудуулаад 40 жил хүнд амьдарч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хааж байх үедээ толгойдоо буудуулж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Я.Эрдэнэбатын эхнэр Ш.Уранчимэгтэй болсон явдлыг талаар ярилцлаа.

Хохирогчийн эхнэр Ш.Уранчимэг:

-Миний хань Я.Эрдэнэбат 1982 онд конкурс өгч тэнцээд, Цэргийн сургуульд элсэн орсон. Тухайн үед элсэн суралцагчид нэг жил цэргийн алба хаасан байх ёстой гэсэн журам байсан юм билээ. Энэ дагуу цэргийн алба хаахаар Хилийн цэргийн 0129 дүгээр ангид очсон. 

Гэтэл зургаан сарын дараа "Танай хүн өөрийгөө буудчихлаа" гэж утасдсан. Очиход эмнэлэгт үхлүүт байсан. Саяхныг болтол бид өөрийгөө буудсан л гэж боддог байсан. Нөхрийн маань тархи нь шатчихсан байгаа болохоор би үнэнийг мэдэх аргагүй байсан. 

2019 онд би нэг сайн өмгөөлөгчтэй таарсан юм.  юм аа гэж хэлсэн. Ингээд хэргийн араас явтал 2020 онд манай нөхрийг Жа буюу жагсаалын ахлагч нь буудсаныг мэдэж авсан. Шүүхээс бичиг өгөхөөр архиваас гаргаад ирдэг юм байна шд. 

Хүн буудчихангуут нь цуг байсан хүмүүс нь "Чи хүн алчихлаа шүү дээ" гэж хэлсэн юм шиг байгаа юм, нөгөө хүн нь зэвсгийн агуулахад ороод өөрийгөө буудаж нас барсан байсан. Тэгэхээр нь хэргийг нь хав дарчихсан юм билээ. 

Ингэж нөхөр маань 40 гаруй жил зовж амьдарч байна. Бэлхүүснээсээ доош ямар ч мэдээгүй, өтгөн шингэнтэйгээ холилддог. Гаднаас нь харахад хүн мэдэх аргагүй болсон. 

Бид 2019 оноос хойш хуулийн байгууллагад хандсанаар 2022 оны есдүгээр сард "Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон байна" гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гаргуулж аваад байж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.97

Төрөөс учруулсан хохиролд нь нөхөн төлбөр нэхэмжилж болдоггүй юм уу, энэ олон жил шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад хөөцөлдөөгүй юм, эзэн холбогдогч нь тодорхой,байна

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.241

Дахин сайн унш, мэдрэл ээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.98

Маш аймшигтай.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.15

Hairan hun . Az bolohod saihan ehnertei hun shig l amidarch de . Harun nuhun tulbur avch amidral ahiugaa deeshluuleeseu de . Ene olon jil ehner ni yasan ih zovson bol doo huurhii. Denduu uma horvoo gej

зочин
1 жилийн өмнө
66.181.178.247

нөхөн олговор авах ёстой

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.207

Нөхөн олговрыг мөнгийг хурдан олгож эдгээр хүмүүсийг бага ч болтугай амараагаач яасан хатуу улс гэхээрээ ингээд тамлаад бдгийн бэ

Зочин
1 жилийн өмнө
202.21.111.146

Ямарч байсан аав ээж ахан дүүс нь хань зөв бурууг нь мэдэж .. Энэ олон жил зовсон ч үнэнийг олж одоо нөхөн олговорыг нь өгөх хэрэгтэй ш дээ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.157

Энэ талаар цэрэгт байхдаа сонсож байсан. Дохионы буу сумалчихаад сумаа авч чадахгүй болхоороо складынхаа чулуун хана руу буудчихсан чинь сум нь ойгоод хажууд байсан цэргийн духыг цөмөлчихсөн гэж ярьдаг байсан санагдаж байна...Бидэнд тийм тохиолдолд сойлтыг нь ингэж буулгаж пуужинг авна гэж сургаж байсан...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.