"Ахиад өгөх амь алга, одоо зогс" нэртэй хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлгийн үеэр хохирсон кэйсүүдээ ар гэрийнхэн болон хохирогчид ярьж байна.
Хохирогчийн эгч:
-Миний төрсөн дүү С.Батбаяр нь Говь-Алтай аймгаас 2010 оны 10-р сард 805 дугаар ангид цэргийн албанд хуваарилагдсан. 805-р ангид таван сарын хугацаанд алба хаасан. Энэ хугацаандаа хал цэргийн зодуур амсаж, тархиндаа гэмтэл аваад ухаан алдаж унадаг болсон. Ингээд жагсаал дээрээ ухаан алдаж унадаг болчихсон байсан. Үүнийгээ ар гэрийнхнээсээ үргэлж нуудаг байсан юм билээ.
Дүүг минь нэр бүхий дөрвөн хал цэрэг үргэлж дарамталдаг байсан. Эргэлтээр очих болгонд дүү минь мөнгө асууж, нэгж явуулахыг шаарддаг байсан. Дүү минь үргэлж дарамтад байсан байгаа юм. Дүүг минь "спортоор хичээллэдэг гэсэн үү, шанаа даах уу?" гэж дарамталж зоддог байсан байгаа юм. Ингээд Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт гуравдугаар сард хэвтэхээр болсон. Гэсэн ч тус эмнэлгийн эмч нь н.Мөнх-Оч "худлаа" гээд хэвтэх бичгийг нь таван удаа урж хаяад, баашилж байна гээд ухаан алдсан дүүг минь өшиглөж байсан удаатай.
Энэ хугацаанд бид өөр эмнэлэгт хандъя, цэргээс нь чөлөөлье гэхэд тэгэх шаардлагагүй гэдэг зүйл хэлж байсан. Ингээд зургаан сар болсон. Гэтэл дүүг минь зодож байсан хал цэргүүд нь халагдаад, дүүг минь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй гээд халсан.
Бид өөр эмнэлгээр яваад үзүүлэхэд дүүг минь "тархиндаа гэмтэл авсан" гэдэг онош хэлж байсан. Ингээд долоодугаар сарын сүүлээр дүү минь нөгөө сүрдүүлж байсан хал цэргүүдтэйгээ уулзсан юм билээ. Дүүг минь дахин дарамталж, ар гэрийнхэнтэй чинь ярина гээд дарамталсан байсан. Цагдаад өгсөн өргөдлөө буцааж ав гэж хэлсэн байсан. Ингээд тархины гэмтэл нь сэтгэцдээ нөлөөлж, улам бие нь дордсон. Ингээд дүү минь тархины гэмтэл нь харвалт болоод наймдугаар сарын 17-ны өдөр нас барсан.
Хэрэг нь хаагдсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт сүрьеэгийн менингит гэдэг онош байсан. Үнэхээр их гомдолтой байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Харамсмаар эмэгнэлтэй юм бэ хайран залуу
Үр хүүхдээ цэрэгт явуулмааргүй юм байна айрмыг дарга нарыг нь соль шинэ хуучнаар нь ялга ардын хүүхдээр алж тоглохоо боль хиих юмгүйдээ хүүхдүүдээр зугаагаа гаргаж байна айрмаа соль үгүй бол тараа