Д.Эрдэнэбат, Б.Болор нарын 20 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсонтой холбогдуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмгөөлөгч З.Буяндаваагаас тодрууллаа.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмгөөлөгч З.Буяндаваа:
-Яллагдагч нарын шинээр өмгөөлөгч авах, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан зэрэг шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлгийн хойшлуулах санал гаргасан. Саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар арванхоёрдугаар сарын 19 хүртэл хойшлуулаад байна. 1.2 их наяд төгрөгийн хохирол Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр учирсан гэсэн тоо бий. Нийт хохирлын хэмжээг шүүхээс тогтооно.
“Эрдэнэт үйлдвэр” болон Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмгөөлөгч нар тус тусын хохирлыг хэмжээг хэлэх байх. Шүүгчийн зүгээс хуралдааныг байн байн хойшлуулахгүй байхыг сануулж хэлсэн.
Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэгтэй холбоотой хэргийг нь тусгаарласан байгаа. Иймд Д.Эрдэнэбилэг ирсний дараа түүнд холбогдох шүүх хурал тусдаа болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
fdsfsd