Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-өөс мэдээлэл өгөв.
Тагнуулын Ерөнхий газрын ахлах ажилтан В.Баасанхүү:
-Үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээлэл цахим орчинд тархсан.
Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр "Чагнаа Чаагий" гэх нэртэй фейсбүүк хаягаас "Монгол улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна" гэх худал мэдээлэл нийтэлсэн.
Мөн есдүгээр сарын 13-ны өдөр нэр бүхий хаягаас "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж Засаг төрийг эргүүлцгээе" гэх утга агуулга бүхий зүйл нийтэлжээ.
Мөн "Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой" гэсэн худал мэдээллүүдийг тараажээ.
Энэхүү худал мэдээллийг иргэн "Б" гэгч удаа дараа цахим орчинд байрлуулсан болохыг Тагнуулын байгууллагаас тогтоосон. Эрүүгийн хуульд зааснаар худал мэдээлэл тараах, үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын хяналтад шилжүүлээд байна.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд зааснаар Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэг нь 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх заалттай байдаг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Daagnaas unaj uhdeggui.. Daravgar amnaasaa bolj uhdeg grj mongochuudin. Surgaal bdgiig surch. Av golchgiinuudeee..