СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Н.Батбаяр: Д.Эрдэнэбилэгийг авчраад хамт шүүх хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох товтой байсан ч ирэх сарын 19-нийг хүртэл хойшлогдоод байна. Шүүх хуралдаан хойшлогдсон асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяраас дараах тайлбарыг авлаа. 

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр:

-Энэ хэрэгт би яллагдагчаар татагдсан. Намайг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж Засгийн газрын тогтоолыг гаргасан гэдгээр хамаарагдаж байгаа. Энэ асуудалд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ байгуулагдсанаар төмөр замтай, эрчим хүчтэй, дэд бүтэцтэй болсон. Зургаан Засгийн газар дамжин хэрэгжиж байгаа төсөл. Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй гэвэл хэрэгтэй, үүнтэй хэн ч маргахгүй. 

Сүүлд 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нэр бүхий компани худалдаж авч Монголдоо авч ирсэн. Ингэснээр улсдаа өгөөжөө өгсөн буюу бид зөв алхам хийсэн гэдэг нь батлагдсан. Тодруулбал, ковидын үед 3.5 сая иргэний дулаан, цахилгааны мөнгийг тус үйлдвэр хариуцаж төлсөн. Энэ жишээгээр бидэнд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгож, харж болно. Шүүхийг аль болох хурдан хуралдаж, үнэн зөвөөр шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. 

Эрдэнэт 9 их наяд төгрөгийн хохирол учирсан гээд биччихсэн байна лээ. 3 тэрбум доллар гэтэл 49 хувийг 400 сая доллараар авсан байгаа. Энэ хоёр тооны зөрүү асар их, агаарын тоо байна. Энэ бүгдийг шүүх тогтоож өгнө гэдэгт итгэж байна. 

Энэ асуудал өнөөдөр зөвхөн шүүхээр орж байгаа юм биш юм билээ. 2020 онд шүүхээр орж байсан. Анхан шатнаас зарим иргэнийг ялласан, торгууль өгсөн, хүчингүй болгосон асуудлууд байдаг юм билээ. Дээд шүүхээс хоёр үндэслэлээр тус хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм билээ. Холбогдогч этгээдүүд болох Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэгийг шүүх хуралдаанд байлгах ёстой гэсэн юм үзсэн. Гэсэн ч өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт эдгээр хүмүүс ирээгүй л байна. Д.Эрдэнэбилэгийг авчраад хамт шүүх хэрэгтэй. 

Эрдэнэтийн 49 хувийн асуудал хоёр талдаа хэрхэн шийдэгдсэн юм бэ гэдгийг судалж үзсэн. 49 хувийг худалдан авсан 400 сая долларын асуудал мөн яригдах ёстой юм гэдэг . Энэ төлбөр энэ компани Засгийн газар хоёрын хооронд дуусгавар болоогүй юм билээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.