СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хохирол учруулсан Д.Эрдэнэбат, Б.Болор нарын 20 хүнийг өнөөдөр шүүнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, "Төмөр замын зураг төслийн институт" ХХК, "Кью Эс Си" ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Дээрх хүмүүсийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан зэрэг зүйл ангиудаар ялласан.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэг, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, энэхүү гэмт хэргийг зохион байгуулсан гэж буруутгаж байна.

Харин ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэг, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн хатгагч хэмээн буруутгасан бол “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг Эрүүгийн хуулийн 20.3.1 дэх хэсэг, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэг, бүлэглэн хатгасан, Эрүүгийн хуулийн 18.6.3 дахь хэсэг мөнгө угаасан гэх хэргүүдээр яллах дүгнэлт үйлдээд байна.

Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батбилэг
5 сарын өмнө
66.181.182.162

100 100 жилийн ял өг зардлыг нь өөрсдөөр нь төлүүл

Зочин
5 сарын өмнө
172.59.189.245

Shuuh naidbargui elbeg erhiilugch saihanbileg es jenko said hurts teg bayrtsort zoljargal bankiig geed bugs oroltsood mongol d ezed boloh gej hulgais negdej eh oronoosoo urabsan urbagchid odoo bugdiig jagsaagaad buud

Цэрэн
5 сарын өмнө
59.153.112.157

Хөрөнгий нь хурааж улсын орлого болго.

Бямбадорж
5 сарын өмнө
103.57.93.143

Zugeerl buud

Иргэн
5 сарын өмнө
66.181.160.19

Ял өгөөд хөрөнгийг нь хураагаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.