СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаантай нийслэлийн 30 байршилд 2448 гэрэлтүүлэг асахгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хотын дарга хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай танилцуулахыг үүрэг болгожээ.

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тусгай зориулалтын автомашин, техникийн 298 буюу 70.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 126 буюу 29.7 хувь нь эвдрэлтэй байгааг засварлах шаардлагатай. Зам цэвэрлэгээ, үйлчилгээний автомашин, техникийн 210 буюу 91.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 20 буюу 8.7 хувь нь эвдрэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, шалгах үүрэг өгсөн. УБЗАА-тай гэрээтэй 10 байгууллагад хамаарах 21,838 гэрэл байгаагаас 351 гэрэл асахгүй байна. Дүүргүүдтэй гэрээтэй 11 байгууллага байгаагаас 494 гэрэлтүүлэг асахгүй байгаа юм.

Мөн авто замын нэгдүгээр эгнээний зам дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд газрын зөрчил арилгах мэдэгдэл хүргүүлсэн ажлын хэрэгжилтийг шалгаж, танилцуулах үүрэг өгсөн. Үүнээс илүү талбай хашаалсан 85, зориулалт бусаар үйл ажиллагаа явуулж байгаа 119, үйл ажиллагаа явуулахгүй байгаа 76, зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнер байршуулсан 44, төмөр цуглуулах цэгээр ашиглаж байгаа 20, машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрөв, дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 22 байршил байгаа юм. Эдгээрээс 294 байгууллагад шаардах хуудас албан чигээр хүргүүлж, 92 байгууллагад мэдэгдэл хүргүүлжээ.

32-ын тойргоос хойшоо нийтийн эзэмшлийн зам, талбай дээр байгаа өнгө үзэмжгүй хүлэмжүүдийг буулгах ажлыг зохион байгуулахыг даалгасан. Энэ хүрээнд УБЗАА-наас Сүхбаатар дүүрэгтэй хамтран нийтийн эзэмшлийн зам, талбай дээрх өнгө үзэмжгүй 12 хүлэмжийг буулган ажиллалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.