Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятад хэлээр ярьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тагнуулын ерөнхий газраас уг бичлэгийг хийсэн хоёр иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж буй мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотойгоор бид мэдэгдэл гаргаж, хуурамч гэдгийг нь мэдэгдсэн. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хоёр улсын харилцаанд сэв суулгах, ард түмнүүдийн харилцааг хагалан бутаргах зорилготой мэдээлэл байсан. Иймд бид Тагнуулын ерөнхий газарт хандан шалгах хүсэлт гаргасан.
Уг бичлэгийг хийсэн хоёр иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна. Хууль, хяналтын байгууллагаас удахгүй мэдээлэл өгөх болно.
Агуулгын хувьд утга авцалдаагүй зүйл байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 9 дүгээр сарын 1, хичээлийн шинэ жилд зориулсан мэндчилгээг ашигласан нь тодорхой болсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ер нь сошиал, фв-р явагдаж бгаа сурталчилгаа мэдээлэлд хяналт тавих ёстой.