СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-18

🔴 "Нээлттэй Сэлэнгэ " өдөрлөгт зориулсан Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050, “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг “Нээлттэй Сэлэнгэ” цуврал арга хэмжээг нийслэл Улаанбаатар хотноо явуулж байна.

Сэлэнгэ аймгийн хувьд Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн салбартай хоршин хөгжүүлж, хөрсөө хамгаалах, байгальд ээлтэй ногоон технологийг бий болгох, эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ложистик сүлжээ бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх замаар аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1800 гаруй иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 49,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

"Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээ 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээ, улс, аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаанаар үргэлжлэн явагдана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.