Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2023.11.18/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.
Маргааш Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
19, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13..-18 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.