СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Андоррын Хант Улсад суух Итгэмжлэх жуух бичгээ гардуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Андоррын хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч, хамтарсан эрх баригч Э.Макронд уламжилж, Монгол Улс, Андоррын Хант Улсын хооронд 2011 онд дипломат харилцаа тогтоосноос хойш талууд олон талт механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглээд

Андоррын Хамтарсан Эрх баригч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүссэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.