“Эрдэнэт үйлдвэр”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг үнэгүйдүүлэн хувьчилсан, төрийн хөрөнгөөр төрийн өмчийг худалдан авсан гэх хэргээр хоёр хуулийн этгээд, 21 хүнийг яллагдагчаар татаад байна.
Энэ хэргийн урьдчилан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-нд хийх юм. Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржхандаас байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан нөхдүүдэд хариуцлага тооцолгүй долоон жил болж байна. “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын хүмүүс төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан. Энэ бол маш гайхамшигтай луйвар. Гэтэл хэнд ч хариуцлага хүлээлгэсэнгүй.
Хууль хүчний байгууллагын томилгоог тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дамжуулж, Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хийсэн. Тэр хүмүүс нь хууль шүүхийн байгууллагад ажилласан хэвээр байна. Хуулийнхан энэ хүмүүсийг хамгаалж байна. Прокурорын байгууллага олон жил энэ хэргийг дарлаа. Шүүх одоо ямар хугацаанд шийдэхийг мэдэхгүй. Д.Эрдэнэбилэг нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хүмүүсийн хамгаалалтад орчихсон юм байна. Харин одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг хүн хамгаалах уу, үгүй юу гэдгийг ажиглаж байна. Мэдээж, хууль, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс оролцож болохгүй байх. Гэхдээ луйврын бүлэглэлийг хамгаалдаг шүүгч нар байгаа нөхцөлд халаа сэлгээ хийх боломжтой бол түүнийг хийх хэрэгтэй. Энэ хэргийг шийдэж нэг талд гаргах ёстой. Монгол Улсын улсын түүхэнд үлдсэн хамгийн том хулгай замхрах юм бол ямар юмных нь авлигатай тэмцэх вэ. Авлигатай тэмцэхгүй юм бол яаж улсын хөгжлийн тухай ярих юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yl ogoodoo ybuulaa za oor arga bhgui ee
Hvrelbaatariin sugnii vs chi bas hulgaich nowshvv