УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, өршөөл үзүүлэх байх талаарх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна.
Төрийн өмчийг өөрийн хувийн өмч мэт зарцуулдаг түшмэдээсээ салж байж бид авлигыг ялах болно. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг хэрэгжүүлэх гол зорилт юм.
Монголын эрдэс баялаг, газрын тосны салбар авлигад өртдөгөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Иймд Засгийн газраас олборлох үйлдвэрийн ил тод байдлын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Засгийн газраас "5Ш" ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал шүгэл ажиллагааны хүрээнд ажлын хэсэг иргэдтэй уулзан мэдээлэл авч байгаа.
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй 38 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 24 этгээд байна. Интерполын улаан буланд зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж буй нийт 10 этгээдийг шилжүүлэн авахаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тухайн улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Эрэн хайж буй 19 хүн дотор, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар бий.
Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг ард түмэнд хүртээх санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн.
Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь, төр нь авчрах гээд ажиллаж байгаа. Манай яам өчигдөрхөн АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзаад явж байна.
131.8 тэрбум төгрөгийн авлигын хохирлыг нөхөн төлүүлээд байгаа. Гадаадаас Монголд 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчраад байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хулгайч одоо л нэг баригдаж ирэх бололтой Энхбаяр сайдад амжилт хүсье
авчиртал ан сонгуульд ялж дахиад сайд болох биз. дахиад хулгайгаа хийх биз