СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-17

🔴Ш.Адьшаа: Залуу малчдын асуудал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болчихоод байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар Ховд аймгийн Зэрэг сумын ард иргэдтэй уулзалт хийв. Тус сумын иргэдийн зүгээс залуу малчдыг дэмжих бодлогын тухай, арьс ширний урамшууллын мөнгө яагаад олгогдохгүй байгаа талаар тодруулж байв.

Залуу малчин н.Азжаргал:

-Сайн өвөлжөөний үнэ 10 сая төгрөгт хүрсэн. Залуу малчдыг дэмжих төрийн бодлого юу байна вэ? Арьс ширний урамшууллын мөнгө яагаад олгогдохгүй байна вэ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

- Энэ асуудлын талаар би УИХ-ын мэдэгдэл хийсэн. Залуу малчдыгаа эдийн засгийн бодлогоор дэмжсэн хөтөлбөр боловсруулах ёстой. Хөдөө орон нутагт тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. ДНБ-ний 1 хувийг тус төсөл хөтөлбөрт тусгах ёстой. Ямар ч нам эрх барьж байсан тус хөтөлбөр үргэлжлээд хэрэгжих ёстой. 

Арьс ширний урамшууллыг улсын төсөвт суулгасан байгаа. Үндэсний ААН-д өгсөн баримтаар нь дамжуулж, малчдын данс руу хийх хуулийг баталсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.