Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран Улаанбаатар хотод Нээлттэй Сэлэнгэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
“Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд “Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаа өнөөдөр Бөхийн өргөөнд эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэд, аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгчид, хоршоод нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Сэлэнгийн зөгийн бал, төрөл бүрийн жимсний чанамал, өргөст хэмх, шар тос, цөцгий, ааруул, сүү цагаан идээ, талх нарийн боов гээд олон төрлийн үндэсний үйлдвэрлэлийн органик бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд санал болгож байна.
Мөн хазаар, ногт, ташуур зэрэг суран эдлэл ч дэлгэн тавьсан байлаа.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлчүүд та бүхэн “Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаагаар зорин очоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.