СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-17

Нийслэлийн Ардчилсан нам өнөөдөр даргаа сонгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Нийслэлийн Ардчилсан намын хороо өнөөдөр хуралдаж, намын хорооны даргаа өнөөдөр тодруулна. Нийслэлийн АН-ын даргад НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Нэр дэвшигчдийн дунд өчигдөр телевизийн мэтгэлцээн зохион байгуулсан аж.

Харин М.Тулгатыг АН-ын дарга асан С.Эрдэнийн фракц дэмжиж байгаа гэх мэдээлэл байна.

Нийслэлийн АН-ын дарга нь 2024 оны НИТХ-ын сонгуулийг удирдаж орох учраас намын удирдлагын зүгээс ихээхэн ач холбогдол өгч буй. Нийслэлийн АН 2024 онд ялалт байгуулсан нөхцөлд намын хорооны дарга нь Улаанбаатар хотыг удирдана гэсэн үг юм. Иймд нам доторх өрсөлдөөн ч ширүүхэн өрнөж буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.