Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа болон төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар хүлээн авч уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа чухал асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцсон бол Нарийн бичгийн дарга Б.Батбямба Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, хурлын Зөвлөл, Хороодын талаар Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдөд танилцууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.