СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-16

Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

“Эрсдэлийн Үндэсний Форум”-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийв.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдэлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдэлийг шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор

“Эрсдэлийн Үндэсний Форум”-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Мөнх-оргил, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, “Мандал санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Т.Батзул нар оролцсон юм.

Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулах тус форумд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцоно.

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх тус форумын эхний өдөр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хуралдааныг зохион байгуулна.

Хоёр дахь өдөр нь төрийн болон мэргэжлийн байгууллагууд оролцох ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг тооцон хөгжлийн оновчтой бодлого, алсын хараа, авсан сургамжид суурилан

Харин гурав дахь өдрийн хуралдаанд төр, иргэнийн нийгэм, бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний судалгааны болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож, нийт .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.