СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг шинээр томиллоо. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй бөгөөд хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, нэг гишүүн хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн юм.

Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч, гишүүн Д.Одбаярыг УИХ нэр дэвшүүлэн томилуулсан байна.

Улсын дээд шүүхээс МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн  бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяаг, УИХ-аас Тамгын газрынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлсэн.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр нарыг чөлөөлж,

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.