“Нүүрсний хулгай”-н асуудлыг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. УИХ-ын гишүүн асан Х.Нямбаатар хотын дарга болсонтой холбоотойгоор түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг түр хорооны гишүүнээр томилсон байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны гишүүд ажлаа хангалтгүй хийж байгааг шүүмжиллээ. Тэрээр "Иргэдийн хүсч хүлээж, шаардаж буй асуудлыг хэлэлцэхээс хойш сууж байгаа юм шиг парламентын нэр хүндийг унагааж буй түр хорооны гишүүдийг солих хэрэгтэй" гээд шуурхайлж ажиллахыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, түр хорооны гишүүдэд хатуу анхааруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.