СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо”-гийн тохироог хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Төсөв өргөн барихтай зэрэгцээд босож ирсэн автобусны дуулиан сүүлийн үед мартагдах тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой.

Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ капитал гэгддэг засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг.

Тодруулбал, 2023 оны төсөвт “...Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэх”-д зориулж 318 тэрбум төгрөг суулгасан. Захиран зарцуулах эрх нь Түгжрэлийн сайдад байсан. Энэ эрх өнгөрсөн онд Нийслэл рүү шилжсэн. Ингээд НХАГ дээр “ногоон автобус”-ыг худалдаж авах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн шийдвэрээр Тендерийн хуулийн 3.4-ийг барьж шууд гэрээгээр худалдан авалтыг зохион байгуулсан гэдэг. Яригдаж буй түүх нь энэ. Тэгвэл энэхүү шууд гэрээний “шийдэл” тендерийн эрх нийслэл рүү шилжихээс өмнө гарчээ. .

Одоо л доо.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.