СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-15

Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмад оролцжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадуудыг хүлээн авах арга хэмжээ болоод алба сурталчлах өдөрлөгийг зохион байгуулжээ. 

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газарт ажиллаж байсан үе, үеийн ахмадуудын төлөөлөл 100 орчим хүн оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хууль, эрхзүйн орчин сүүлийн жилүүдэд сайжирч, тэр дундаа гамшгаас хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний чадавх, техник, тоног төхөөрөмж өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги юм. Тус анги нь байгуулагдсан цагаас хойш 130 гаруй иргэний амь насыг авран хамгаалаад байна” гэлээ.

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон Үндэсний аврах бригадын алба хаагчид шүхрийн буулт хийж, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.