СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Талийгаачийн аав У.Ганбат: Цэргийн ангийн бичлэг үзэхийн тулд гарын үсэг зур гэсэн учир татгалзаад гараад ирсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Талийгаач цэргийн аав У.Ганбат 326 дугаар цэргийн ангийн камерын бичлэгийг үзэхээс түр татгалзжээ.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд өнөөдөр 14 цагаас үзүүлнэ гэж мэдээлж байсан. Гэсэн ч талийгаач аав болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэг бичигт гарын үсэг зурахгүйгээр 20 гаруй хоногийн камерын бичлэгийг үзэхээс татгалзсан байна. 

Талийгаачийн аав У.Ганбат:

-Би эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд өгсөн. Миний хүүхдийг эрүүл гэдгийг нь батлаад авч явсан. Ухаалаг, сурлага сайтай хүү байсан. Би камерын бичлэг, задлан хоёрт л итгэж байгаа.  гэв.

Өмгөөлөгчийн зүгээс "Албан ёсоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эцэг буюу У.Ганбат болж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн байгууллагаас үзлэг буюу камерын бичлэг хийх оролцох боломжоор хангасан.

. Гэтэл ажил явдал болж байгаа учраас бид хоёр нууцын баталгаанд гарын үсэг зурахаас татгалзлаа. Гэхдээ огт үзэхгүй гэсэн үг биш.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой ажил хийж гүйцэтгэх тухай есөн хүсэлт гаргаад байна. Тухайлбал, хэргийн эд материалуудыг хадгалах хүсэлт гаргалаа. Сайдын хэлсэн мэдээлэлд хохирогчийн ар гэрээс гомдол гаргана гэж төлөвлөж байна. Ээжийн сэтгэл санаа маш хүнд байгаа" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нараа
1 жилийн өмнө
202.179.26.35

Камерын бичлэг ч худ байж мэднэ, засвар хийсэн эвлүүлэгтэй байж магад. Задлангийн хариуг ч худ гаргаж мэднэ. Юунд ч бүү ттгэ. Гагцхүү хамт байсан цэргүүдээс асуу гэхдээ тэд айгаад хэлэх болуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.