Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагааг зохион байгуулсан. Тэгвэл үүнтэй холбогдон гурван жилийн ял авч суллагдсан иргэн Ш.Мөнгөншагай мэдээлэл хийв.
Иргэн Ш.Мөнгөншагай:
-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүх хурал саяхан болсон. Би шүүхээс ял авахдаа авлига өгсөн гэж буруутгагдаж, гурван жилийн хорих ял авсан. Авлига авсан хүн нь байхгүй. Сая болсон шүүх хурлаар Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг 27 сая төгрөгөөр торгосон байна. Тэр бол шударга бус. Тэр хүн авлига авсан, минийх тогтоогдоогүй.
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шүүгчид авлига авсан гэсэн шүү дээ. Зарим нь нас барсан. Энэ бүх ажлыг зохион байгуулсан хүн нь Т.Мөнхбаяр юм.
Би ялаа эдэлсэн. Шоронд хоёр удаа цус харваж, эдгээгүй л явж байна. Би энэ хэргийг орхиж болно. Шударга бус явдал байж болохгүй. Архивын бүх баримт ил нээлттэй байгаа. Нийгэмд Ш.Мөнгөншагай гэдэг хүн баахан шүүгч нарт хахууль өгч байгаад баригдсан гэдэг ойлголттой байдаг. Гэтэл хахууль, авлига авсан хүн нь байхгүй. Хэргийг хийсэн хүн нь авлига авсан байх учиртай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч гээд хаа хамаагүй хүмүүст ял өгсөн.
Хонгил гээчийг биеэрээ үзлээ. Энэ хэрэг бол тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар хоёрын хийсэн хэрэг.Тэдний нийлж хийсэн хулгай. Тэр үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан. Тэгээд Т.Мөнхбаярыг уурхайн захирлаар томилсон. Одоо тэр хүн Хөдөлмөрийн баатар болсон. Тэр хүн Х.Баттулгын гар хөл гэдгийг сайн мэднэ. Тийм учраас мэдээлэл алдагдаж, дээрэмдсэн.
Нэг ноцтой асуудал нь, тэтгэврийн зээлийг бонд гаргаж, 700 тэрбум төгрөгөөр тэглэсэн ч тэр бондын мөнгө төлөгдөөгүй. Салхитын мөнгөний ордоос төлөх ёстой байсан ч дээгүүр доогуураа хулгай хийсэн. Тухайн үед 2018 оны мэдээллээр нэг тонн баяжмалыг 106 ам.доллараар гаргаж байсан. Одоогийн мэдээллээр 106 ам.доллараар гэрээ хийж гаргаад, 700 орчим ам.доллараар зарж байгаа. Дундах 600 ам.доллар нь албан тушаалтнуудын халаасанд орж байгаа. Нүүрсний хулгайг уурхайд биш, оффисын өрөөний ширээн дээр хийдэг. Би Т.Мөнхбаяртай уулзахад анх санал тавихдаа 104, 106 ам.долларын санал тавьсан. Тэгээд надад "106 ам.доллараар гэрээ хийж, нэмэлт 80 ам.доллар нь миний халаасанд орно" гэсэн. Ингэхдээ 186 ам.доллараар зарагдаж, цаасан дээр 106 ам.доллар гэж бичсэн. Сүүлдээ үнэ нь өсөөд 700 ам.доллар болсон.
Тухайн үед мөнгөний ханш 12 ам.доллар байсан. Өнгөрсөн 2021 болон 2022 онд 23 ам.доллар болтлоо өссөн. ТЭЗҮ-ээр 500 орчим сая ам.долларын хүдрийн биет байна гэж тооцоолсон. Нэг их наядын хулгай хийж, зохион байгуулсан учраас Т.Мөнхбаяр уснаас хуурай гарч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ шүүх гэж мөнгөтэй хүний талд ажиллахаахэзээ болих бэ.Баттулга гэж яачихсан дархлагдсан хулгайч бэ хулгай хийгээгүй т салбар гэж байхгүй байна.эргүү чинь төрийн мөнгө ард түмэн бидний мөнгө гэдгийг мэддэггүй юмуу ичээч ард түмнийг ядууруулчаал өөрөө баяжихаас