Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас зэвсэгт хүчний 326-р ангид амиа алдсан цэргийн хэрэгтэй холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-0326-р анги дээр гарсан асуудлаар хуулийн байгууллага ажиллаж байна. Бүх мэдээллийг нээлттэй өгч байгаа. Болсон процесс, үйл явдал юу болсон, анги дээр ямар нөхцөл байдал болсон талаар олон нийтэд нээлттэй явуулж байгаа. Анги дээр болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд явуулсан хүүхдүүдийн ар гэрийнхэн асуудал тавьсан, үүнийг шийдэхээр ажиллаж байна.
Тухайн өдрийн өглөө дөрвөн шатны ажлын хэсгүүд, ар гэрийн төлөөлөл очиж, ямар байдалтай байгааг нь харуулсан. Камерын бичлэг байгаа, түүнийг нь хуулийн байгууллага авсан. Цэргийн байранд байсан бүх камеруудыг хуулийн байгууллагад өгсөн. Одоо бид албан ёсны шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Гадна талдаа бие эрхтэнд нь ямар нэг өөрчлөлт байгаагүйг тухайн үед нь шалгалтын баг ар гэрнийхэн нь ч харсан.
Юманд наанатай цаанатай, үндэслэлтэй бодитой хандах ёстой. Хэрэв цэргийн алба хаагчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил гарсан бол манай салбарын холбогдох албан тушаалтнууд, би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн.
Цэргийн алба хаагчдын хооронд дэглэлт, зодоон цохион, яргалал байхгүй. Энэ бол гүтгэлэг шүү. Зэвсэгт хүчин ард иргэдийг хооронд нь хагалан бутаргах гэсэн санаатай зүйл яваад байна уу гэж би үзэж байна.
Хуулиар оюутан цэргээс чөлөөлөгдөнө гэсэн заалт байхгүй. Цэргийн албанд ирсэн залуучуудын 21 хувь нь оюутан байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yahaaraa tegeed eruul saruul gd ywsan huuhed uhej bhiin. Bulhaigaa nuuchaad odoo arisaa hamgaalj bh shiw. Deglelt yrgalal baisaar l bga bizde