Зууны луйвар төмөр замын хулгайгаар тусдаа сонсгол хийе гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Нүүрсний хулгайн асуудлаар Сүхбаатарын талбай дүүрэн Монголчууд жагссан. Нүүрсний хулгайн сонсгол яригдах байх. Үүнтэй хамт хамгийн том хулгай Төмөр замын асуудал зайлшгүй яригдах ёстой. Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын аудитын дүгнэлтийн эхний хуудсыг сөхөөд харахад төслийн анхны хэрэгжүүлэгч нь 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бол 3.653 тэрбум төгрөг буюу бараг 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн ч хил холболтын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаа бөгөөд одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон байна.
Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг төслийн бүтээн байгуулалтад оролцуулах эрхзүйн орчин дутмаг байсан ч хууль зөрчиж тодорхойгүй байдал үүсгэсэн байна гэх мэт аудитын дүгнэлт тэр чигтээ хууль зөрчсөн асуудал яригдаж байна.
Энэ бол үнэндээ сонсоод өнгөрөх асуудал биш байна. Иймд энэ аудитын дүгнэлтээр ямар ажил хийхийн гээд тогтоолын төсөл боловсруулах саналтай байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна.
Эсвэл зөвхөн төмөр замаар сонсгол явуулдаг ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол зүгээр сонсоод чимээгүй өнгөрч болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.